НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-11-11

ШАЛТГААНЫГ НЬ ОЛ

Ангилал: Зөвлөгөө

Стивен Шапиро илтгэл тавих үедээ авсан нэгэн жишээг сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс та бүхэнд сонирхуулъя. Тэрээр “Оросын алдартай зохион бүтээгч “Су-1” сөнөөгч онгоцыг зохион бүтээсэн П.О.Сухойн онгоцыг худалдан авсан нэгэн улс түүнийг урьж авчран шинэ онгоцны гэмтлийг засуулахаар болсон байна. Тэд таны зохион бүтээсэн онгоц эвдэрчихлээ та үзээд өгөхгүй юу гэж хүсчээ. Алдарт зохион бүтээгч маань өөрийн зохиосон онгоцоо хагас цаг гаруй тойрч үзээд: -Алх аваад ир гэжээ. Түүнд алх авчирч өгтөл Сухой онгоцыг алхаар нэг удаа цохиод авчээ. Тэгээд тэрээр одоо зүгээр болсон гэсэн байна. Цаадуул нь гайхаж, онгоцыг асаатал үнэхээр ажиллаж байв.

Сухойг нутаг руугаа буцах болоход нь баярласанаа илэрхийлээд мөнгө өгөөд, баримт дээр юу гэж бичих вэ, алхаар цохисны хөлс төд гээд биччих үү? гэж асуутал алдарт зохион бүтээгч маань:

-      Алхаар цохисны хөлс 1 рубль, хаана цохихоо мэдсэний хөлс 999 рубль гээд биччих гэжээ.

Эйнштейнээс нэгэн удаа: -Танд дэлхийг аврах нэг цаг үлдлээ гэж бодъё тэгвэл та юу хийх вэ? гэж асуухад Эйнштейн: -Би 59 минутанд нь юунаас болсон шалтгааныг нь олно. Харин үлдсэн ганц минутанд асуудлыг шийднэ гэж хариулсан байдаг. Миний зөвлөгөөний гол цөм нь энэ юм. Бодит байдал дээр асуудал бэрхшээлд орсон ихэнх хүмүүс өөрт олдсон 60 минутаа асуудлыг шийдэх гэсээр байгаад алддаг. Зүй нь та шалтгааныг нь олоод асуудлаа ганц минутанд шийдэж сурах хэрэгтэй” гэж зөвлөж байна.



Эх сурвалж: http://biznetwork.mn/



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 11 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax