НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-11-14

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ

Ангилал: Эрх зүйн сан

Үүсгэн байгуулагч санаачлагчдын 2012 оны 11-р сарын 09-ны өдрийн

2-р хуралдаанаар хэлэлцэн батлав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1        Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбоо цаашид  холбоо гэх  нь Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчны хүрээнд нийслэлийн цэцэрлэгүүдийн өмнө тулгарч буй  асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус өмчийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар боловсролын хөгжил шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилго бүхий сайн дурын, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн.

1.2        Холбоо нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн Хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулна. БШУЯ, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтэс болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт уялдаатай хамтарч ажиллана.

1.3        Холбоо нь хуулийн этгээдийн эрх эдэлж, батлагдсан загвараар хийсэн өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банкинд харилцах данстай байна.

ХОЁР. ХОЛБООНЫ ҮНЭТ ЗҮЙЛС, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ҮНДСЭН ЗАРЧИМ, ЧИГЛЭЛ

 

2.1   Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэн, боловсролын хөгжил шинэчлэлийг эрчимжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулснаар багшийн хөгжил болон сургалтын үйл ажиллагааны үр дүн чанаржина.

2.2  Холбоо нь үйл ажиллагаандаа ардчилал, шударга ёс, ил тод, нээлттэй байдал, тэгш эрхийг үндсэн зарчмаа болгож хуулийг эрнэмлэн дээдэлнэ.

2.3   Нэг зорилго, үзэл баримтлал, нэгдмэл бүтэц зохион байгуулалттай ажиллана.

2.4  Холбоо нь өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна.

а/ Сургуулийн  өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын орчныг сайжруулах, боловсролын хөгжил шинэчлэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх талаар хууль боловсруулагчдад санал хүргүүлж шийдвэрлүүлэх.

б/ Сургуулийн  өмнөх боловсролын хөгжил шинэчлэлд нөлөө өгөхүйц олон талт үйл ажиллагаа зохион байгуулах замаар төрийн холбогдох бүх шатны байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн болон олон улсын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, оролцоог идэвхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх.

в/ Гишүүдийн хөгжил, багшийн хөгжлийг дэмжих, тэдний нэр хүндийг нийгэмд өргөх талаар боловсруулан хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын бодлого, зорилт, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа тусгуулах, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах.

г/ Хууль тогтоомж зөрчсөн, шаардлагагүй шат дамжлагыг нэмэгдүүлж байгаа төр захиргааны байгууллагуудын тогтоол, шийдвэр, дүрэм, журмыг холбооны гишүүдийн хүрээнд хэлэлцэж засуулах болон өөрчлүүлэх саналаа уламжлах.

д/ Холбоог хөгжүүлэхэд орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, тэдний хувь нэмрийг дээшлүүлэх.

е/ Гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажиллах.

2.5   Аливаа нэгэн хуулиар болон  энэхүү дүрмээр хориглоогүй, холбооны үнэт зүйл, үйл ажиллагааны үндсэн зарчмаас гажаагүй үйл ажиллагааг явуулна.

ГУРАВ. ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1  Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

3.2  Бүх гишүүдийн хурал жилд 2-оос доошгүй удаа хуралдана. Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

3.3  Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж тогтоол, санал дүгнэлт, зөвлөмж гаргана.       

1  Холбооны дүрэм, дүрмийн өөрчлөлт, хөгжлийн бодлогын баримт бичиг, урт хугацааны төлөвлөгөөнд санал өгөх                                      

2  Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, нөхөн сонгох, чөлөөлөх         

3  Холбооны хагас жилийн болон жилийн эцсийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг хэлэлцэж шийдвэр гаргах  

4 Холбоог татан буулгах,өөрчлөн байгуулах

3.4  Холбооны бүх гишүүдийн хурлыг холбооны тэргүүн зарлан хуралдуулах бөгөөд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх ба шийдвэрийг ердийн олонхиор гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хурлын дарга эцсийн шийдвэрийг гаргана.

3.5  Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нарийн бичгийн дарга боловсруулж  холбооны тэргүүнээр батлуулан хуралдаан болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.

3.6  Удирдах зөвлөлийн хурал, түүний бүрэн эрх

3.6.1  Холбооны бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт ажиллах төлөөллийн байгуллага нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийн хурал байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нээлттэй нэр дэвшүүлж, ил санал хураалтаар 2 жилийн хугацаатай сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүнд Нийслэлийн Боловсролын газраас 3 хүртэл хүний нэрийг дэвшүүлнэ.

3.6.2  Удирдах зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хэдэн ч удаа хуралдуулж болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. 

1 Зөвлөлийн тэргүүнийг сонгох, чөлөөлөх

2 Зөвлөлийн дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

3 Зөвлөлийн жилийн төлөвлөгөө, төсвийг батлах

4 Зөвлөлийн гишүүнчлэлийн татварын хэмжээг тооцоо, судалгаа, бүх гишүүдийн саналыг үндэслэн тогтоох, шинэчлэх

5 Зөвлөлийн дотоод журам болон бусад шаардлагатай журам, заавар зөвлөмжийг батлах

3.7  Холбооны тэргүүн, нарийн бичгийн даргын бүрэн эрх

3.7.1  Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны тэргүүн зохицуулна. Холбоо нь нарийн бичгийн даргатай байж болно.

3.7.2  Холбооны тэргүүн нь дараах эрх, үүрэгтэй байна.

1 Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах

2 Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хурлыг зохион байгуулах

3 Холбооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах,

4 Холбооны ажиллах дотоод журам, холбооны тэргүүлэгч гишүүдийн ажил үүргийн хуваарийг гарган баталж мөрдүүлэн ажиллах,

5 Нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх

6 Холбооны тэргүүлэгчдийн зөвшөөрсөн төсвийн хүрээнд хөрөнгө, санхүүг захиран зарцуулах , санхүүгийн баримтад 1 дүгээр гарын үсэг зурах,

3.7.3  Нарийн бичгийн дарга нь:

1  Хурлаар хэлэлцэх асуудлыг боловсруулж холбооны даргаар батлуулан хурал болохоос 3- аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараах,

2 Хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, хуралданаас гарах  

3 Холбооны албан хэргийг хөтлөн явуулах

3.8  Холбооны хяналт- шинжилгээ үнэлгээний багийн бүрэн эрх

3.8.1  Холбоо нь түүний үйл ажиллагааны болон санхүүгийн зарцуулалтад мониторинг хийх эрх бүхий 3-5 хүний бүрэлдэхүүнтэй холбооны хяналт- шинжилгээ үнэлгээний багтай Цаашид баг гэх байна.

3.8.2 Багийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас 2 жилийн хугацаатай сонгоно.

3.8.3 Багийн хуралдаанаар хяналт шинжилгээ үнэлгээний багийн даргыг сонгоно.

3.8.4 Хяналт- Шинжилгээ үнэлгээний баг нь жилд 2-оос доошгүй удаа хуралдаж холбооны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж холбооны тэргүүлэгчид болон бүх гишүүдийн хуралд танилцуулна.

3.9  Холбооны гишүүн түүний эрх, үүрэг

3.9.1        Холбооны үзэл баримтлал, үндсэн зарчим, үнэт зүйлс, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн , Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгуллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд гишүүнээр элсэж болно. Холбоо нь гишүүдийн тоонд хязгаарлалт тавихгүй.

3.9.2        Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч бүр Холбооны гишүүн байна.

3.9.3        Холбоо нь гадаад, дотоодын ижил төрлийн байгууллага, иргэдийн төлөөлөл болсон дэмжигч гишүүдтэй байж болно. Дэмжигч гишүүд нь гишүүнчлэлийн татваргүй байна.

3.9.4        Холбооны гишүүний эрх, үүрэг

1 Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаанд заавал оролцож, хэлэлцэж буй асуудалд нэг саналын эрхтэй оролцоно.

2 Холбооны гишүүд нэрээ дэвшүүлэх, сонгогдох эрхтэй.

3 Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцох үүрэгтэй бөгөөд холбооны удирдах зөвлөлд асуудал дэвшүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй

4 Гишүүнчлэлээс сайн дураараа татгалзах, сэргээлгэх, чөлөөлөгдөх эрхтэй бөгөөд энэ талаарх албан ёсны хүсэлтээ холбооны тэргүүнд гаргаж шийдвэрлүүлэх

5 Эрх ашгаа илэрхийлэх, дэмжүүлэх

6 Аливаа нэгэн бизнесийн үйл ажиллагаагаа орон нутгийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа бодлого шийдвэртэй уялдуулах, тэдгээрээс дэмжлэг авах

7 Орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагатай байх

8 Холбооны гишүүд нь гишүүнчлэлийн татвараа тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Гишүүнчлэлийн татвар нь сар бүр 5,000 төгрөг байна. Гишүүнчлэлийн татвараа улирал бүрийн эхэнд бүрэн төлнө.

ДӨРӨВ. ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

4.1  Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ: Үүнд:

1 Холбооны гишүүнчлэлийн татвар,

2 Гишүүд, дэмжигчид, гадаад дотоодын иргэн, аж ахуй нэгж байгууллагын хандив,

3 Төсөл хөтөлбөрийн санхүүжилт,

4 Төрийн эрх бүхий байгуллагуудаас эрх шилжүүлсэн ажил үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилт,

5 Өөрийн үйл ажиллагааны орлого

6 Бусад орлого

4.2  Холбооны орлогыг зөвхөн энэхүү дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зарцуулах ба бусдад зээл олгох, баталгаа гаргах, хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.

4.3  Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд анхных нь бүртгүүлсэн өдрөөс эхэлж тухайн жилийн 12дугаар сарын 31-нд дуусна.

4.4  Холбооны жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

ТАВ. ХОЛБООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

5.1  Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Холбоо нь бусад ижил төрлийн байгууллагатай нэгдэх буюу өөрчлөн байгуулагдаж болно.

5.2  Холбоог татан буулгах шийдвэрийг нь бүх гишүүдийн хуралд оролцогчдын 80- аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.

5.3  Холбоо татан буугдсан тохиолдолд Холбооны зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагын өмчлөлд шилжүүлнэ.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 7 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax