Хүний хөгжлийн онол нь экологийн эдийн засаг, тогтвортой хөгжил, нийгмийн халамжийн эдийн засаг, феминист эдийн засгийн онолуудын уулзвараас үүссэн гэж үздэг. Үүнийг “ногоон эдийн засаг” хэмээн улс төрийн хүрээнд нэрлэх нь бий. Хүний хөгжлийг үр дүн болон үйл явцаар нь үнэлэх индикаторууд байдаг. НҮБ-ийн Хүний хөгжлийн хөтөлбөрөөс Амартья Сен, Махбуб Ул хаг нарын эхлүүлсэн хүний хөгжлийн онол нь олон оронд хурдтай түгэн тархсан онол юм. Хүний хөгжлийг дараах зүйлсээр хэмждэг. Үүнд: 1. Нэг хүнд ногдох дундаж орлого 2. Боловсрол 3. Дундаж наслалт ордог. Хүний хөгжлийг судлаачид хүний хөгжлийн индексээсээ өргөн хүрээтэй гэдгийг хэлсээр ярьсаар ирсэн бөгөөд дөрөв дэх гол үзүүлэлт бол оролцооны асуудал байдаг. Хүний хөгжил нь өргөн утгаараа хүн бүр амьдралдаа өөрийн сонголт хийх боломжийг нь өргөжүүлж өгөхийг хэлнэ. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана. Хүний хөгжил гэдэг нь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал юм. Гэхдээ эрх чөлөөний нөгөө талд хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Эрх чөлөө нь хязгаартай гэсэн үг бөгөөд энэ нь бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үг. Ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх зэрэг орно. Хүн бол аль ч улс нийгмийн хамгийн үнэт зүйл юм. Иймд: Хөгжлийн гол зорилт нь хүний урт удаан хугацааны турш эрүүл саруул, бүтээлч амьдралын орчин бүхий нийгмийг байгуулах явдал бөгөөд Хүний Хөгжлийн асуудлын амин судас байдаг. Хүний хөгжил гэдэг нь: Хүмүүсийн аливаа зүйлийг сонгох, сонголт хийх үйл явцыг өргөжүүлэн тэлэх, оролцоог нэмэгдүүлэх явц юм. Энэ бол: - Эрүүл энх, эрдэм боловсрол, эд баялагтай байхыг - Ядуурал, өвчин зовлон, ялгаварлан гадуурхах дарамт, дайн дажингүй байхыг - Хүмүүс хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцохыг хэлнэ. - Сонголтыг өргөжүүлэх - Сонголт эдлэхийн тулд чадавхтай байх - Чадавхиа ашиглах боломжийг бий болгох Хүний хөгжил нь товчхоноор сонголтыг л өргөжүүлэх үйл ажиллагаа. Гэхдээ сонголт гэдэгт зүй ёсны сонголтууд орно. /зүй бус гэмт хэрэг хийх, бусдын эрхэнд халдах гэх зэрэг орохгүй/ Сонголтыг өргөжүүлэхийн тулд хүн чадавхийг бий болгох ёстой. Тэгвэл оролцоо гэж юу вэ? Оролцоо бол хүмүүс өөрсдийнх нь амьдралд хамааралтай асуудлаар гарч буй аливаа шийдвэрт нөлөөлөх чадвартай байхыг хэлнэ. Оролцоо яагаад чухал вэ? Хүний хөгжил нь дээрээс зохицуулагддаг буюу автоматаар явагддаг үйл явц биш юм. Хөгжил дэвшлийг хурдасгахад нийгмийн гишүүн бүр хувь нэмрээ оруулдаг байх явдал чухал. Оролцоонд тулгуурлан гарсан шийдвэр хэрэгжих өндөр магадлалтай. Хүмүүн капиталын онолоор хүнд 3 төрлийн чадвар /чадавхи/ -г хөгжүүлэх ёстой хэмээн үздэг. 1. Intellectual – оюуны чадвар 2. Physical – биеийн чадвар 3. Emotional – сэтгэл хөдлөлийн чадвар Энэ гурван зүйлийг өв тэгш хөгжүүлж байж хүмүүн капиталын хөгжил хангагдана хэмээн үздэг. Гэхдээ хүний хөгжлийн онолоор хүнийг чадавхитай болгохын тулд үйл ажиллагаанд оролцуулах ёстой хэмээн үздэг. Оролцооны аргаар хөгжүүлэх тухай асуудал юм.
|