Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг бөгөөд хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Үүнийг идэвхитэй хөдөлгөөн гэнэ. Ж-нь: хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарьж арчлах зэрэг нь бүгд идэвхтэй хөдөлгөөн болдог. Харин орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь цахилгаан шат хэрэглэхгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад их тустай юм. Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бур явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм. Зарим хүмүус чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна. Хөдөлгөөний дутагдал дэлхийн өвчлөлийн тэргүүлэх дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл бөгөөд дэлхий даяарх үхлийн 6%, хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гол шалтгааны 21-25%, чихрийн шижин өвчний 30%, зүрхний ишемийн өвчин үүсгэхэд 30%, артерийн даралт ихдэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж байна. Зохисгүй хооллолт, буруу зуршлаас гадна идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хэдий ч удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх нь эдгээр өвлөлийн шалтгаан болж байна. Иймээс тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх, цаг бусаар эндэх эрсдлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг. Хөдөлгөөн хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж улмаар зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэн эргэлдэх цусны хэмжээг ихэсгэдэг бол нөгеө талаас триглицерид болон нийт холестриний хэмжээг бууруулдгаас гадна сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, өөрөө өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гутрал ба хямралд өртөх эрсдэл нь багасдаг байна.
Тогтмол хөдөлгөөний ач холбогдол нь: Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны хөгжлийг дэмжих, биеийн жинг хэвийн байлгах, эрч хучтэй, эрүүл чийрэг болгох, хэт ядрахаас сэргийлэх, цусан дахь нийт холестрин, триглицеридыг бууруулах, артерийн даралт ихсэх эрсдлээс сэргийлэх, даралт бууруулах чихрийн шижин өвчний Н-р хэлбэр, зүрхний титэм судасны өвчин, шигдээс,бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөхөөс сэргийлэх, сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг, сэргэлэн цовоо, идэвхтэй байдлыг бүрдүүлэх, булчингийн хүч тэсвэрийг сайжруулах, булчин үе мөчийг уян болгох, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, гэмтлээс сэргийлэх, биеийн дархлааг сайжруулах, нас баралтын эрсдлийг бууруулах Бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутам 10%-иар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхэгээр үхдэг. Харин 10 м/мин хурдтай З км явган явахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж, мэдрэлийн эсийн хорогдол 3 дахин багасдаг Нэг өдөр сонин уншихгүй бол соёлоос 1000 өдөр хоцрохтой адил 1 өдөр дасгал хийхгүй бол нэг өдрөөр хөгширнө Үүнээс үзэхэд та зөвхөн тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр маш олон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй танаас юу ч шаардахгүйгээр таныг эрүул байлгаж чадах энгийн бегөөд өндөр үр дүнтэй арга билээ. Дашрамд дурьдахад хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг үгийг байнга санаж өдөрт ядаж 10 хан минутыг өөртөө зориулаарай Эх сурвалж: Нийслэлийн 22-р цэцэрлэгийн эмч
|