НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-10-23

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Ангилал: Зөвлөгөө




Жаргалтай хүмүүс цаг хугацааг агшин бүрээр тоолдог, золгүй хүмүүсийн хувьд тэр сар жилээр сунжирна[1].

Цаг хугацаа гэж юу сан билээ? Хэрвээ надаас энэ тухай асуухгүй бол би үүнийг мэднэ. Харин ингэж асуусан хүнд тайлбарлах гэхийн бол би мэдэхээ больчихно. Гэхдээ хэрэв юу ч болж өнгөрөөгүй бол өнгөрсөн цаг гэж үгүй байсан, хэрэв юу ч ирж байгаагүй бол ирээдүй цаг ч гэж байхгүй байсан гэдгийг л сайн мэдэж байна. Өнгөрсөн ч гэж байхгүй, бас ирээдүй ч бий болохгүй бол, өнгөрсөн ба ирээдүй хэмээгч энэ хоѐр цаг яаж байхсан билээ? Бас хэрвээ одоо цаг ямагт одоогоороо л үргэлжилж хэзээ ч өнгөрсөн рүү шилждэггүй байсан бол энэ нь ерөөсөө цаг хугацаа биш, харин өнө мөнх болж таарна. Одоо цаг гэдэг өнгөрсөн рүү оддог учраас л цаг хугацаа болж байгаа юм. Цаг хугацаа үгүй болох гэж тэмүүлдэг тулдаа оршиж байгаа. Цаг хугацаа зөвхөн бидний сэтгэлд оршино. Өнгөрсөн нь ой дурсамжид, ирээдүй нь хүлээлтэд. Одоо цаг бол өнгөрсөн, ирээдүй 2-н зааг, ирээдүй болоод өнгөрсөн цагийг хязгаарлагч, тусгаарлагч.

Хувийн зохион байгуулалт сайтай, ажил төрөл ба гэр бүл чөлөөт цагийнхаа тэнцвэртэй байдлыг хадгалж чаддаг, бие махбод болон оюун санааны хувьд эрүүл саруул амьдардаг хүн амжилтанд хүрдэг. Цагийг ашиглаж сурах анхны алхам нь өдрийн төлөвлөгөө. Төлөвлөгөөтэй байхдаа хийх ажлаа сайн мэддэг, ажлаа дуусгаад урам зориг авдаг, өөрийгөө дүгнэдэг, өөрийгөө хянадаг болно.

Амьдралыг утга учиртай, баялаг болгодог, биднийг зорилгодоо хүрэхэд тус болдог чухал зүйлс маш их бий. Гэхдээ эдгээр ажлууд биднийг “шахдаг”, “дардаг”, “удирддаг” биш. Яагаад гэвэл ийм зүйлүүд нэн яаралтай, цаг нь тулсан байдаггүй. Цаг нь тулсан ажил болон чухал ажил гэдгийн ялгааг сайтар ойлгох нь олон ажлуудын хооронд менежмент хийх, аливааг амжуулах, богино хугацаанд хурдтай, үр бүтээлтэй ажиллах, тэсвэр тэвчээрт суралцаж ихээхэн туршлага хуримтлуулдаг юм. Хэнэггүй, удаан хойрго, хувийн төлөвлөгөө, зохион байгуулалт муугаасаа болж эртхэн хийчихэж болох олон ажлуудаа энэ талбарт оруулж болохгүй. Тэгвэл бүх төлөвлөсөн ажлууд хугацаандаа амжихгүй, магадгүй хэзээ ч дуусахгүй, өөрийгөө зовоосон, сэтгэлийн дарамт болж хувирна. Цаг нь тулаагүй боловч чухал ажлуудаа ч мөн төлөвлөх нь зүйтэй. Энд бид урт хугацааны төлөвлөгөөгөө хийж, боломж, аюулуудыг урьдчилан тооцоолж, асуудлуудаас урьдчилан сэргийлж, оюун санаагаа тэлж, мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ур чадвараа сайжруулж байдаг. Мөн цаг нь тулсан хэрнээ чухал биш ажлууд ч гэж бий. Эцэс төгсгөлгүй утасны дуудлага, хэрэгцээгүй хэрнээ ар араасаа хөврөх уулзалтууд, урилгагүй зочид... гэх мэт. Цаг нь тулаагүй, чухал биш ажлууд бас байна. Энэ бол онцын шаардлагагүй, ихэвчлэн зүгээр суух, эсвэл зугаа цэнгэл хөөх “ажлууд” багтана. Зөвхөн зугаа цэнгэл ч биш, үр өгөөжгүй ном унших, телевизийн утга учиргүй нэвтрүүлгүүдийг суваг солин үзэх, эсвэл ажлын цагаар хэрэгцээгүй хов жив ярих зэрэг багтдаг учраас боломжгүй бол үгүй гэдэг үгийг зоригтойгоор хэлж сурвал та төлөвлөгөөнийхөө хагасыг биелүүллээ гэж үзэж болох юм.

Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа. Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилна.

Цагны дэлгүүр гэж байдаг харин цаг хугацааны дэлгүүр гэж байдаггүй.
Эх сурвалж. СБД-ийн 24-р цэцэрлэг

 


[1] Фенимор Купер


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 19 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax