Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг бөгөөд хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Үүнийг идэвхитэй хөдөлгөөн гэнэ. Ж-нь: хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарьж арчлах зэрэг нь бүгд идэвхтэй хөдөлгөөн болдог.
Харин орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь цахилгаан шат хэрэглэхгүйгээр шатаар өгсөх...